Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв

2025 оны 4 сарын 13

Arslan.mn

Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан өчигдөр/2025.04.12/ болов. Тус барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Батцэнгэлийн Чимэдвандан үзүүрлэв.

Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо нар шалгарчээ. 

Зохион байгуулагчдын зүгээс үзэгчдийн дундаас гурван азтан тодруулж, Маршалын хөрөг бүхий хивс, нэг сая төгрөг, хурдан удмын адуу гардуулсан бол түрүү бөх 10 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.


Дараагийн долоо хоногийн Бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 19-ний 13:00 цагаас “Хамбын бор”, “Урт гарт” хэмээх Монгол Улсын хүчит арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөхийн барилдаан болно.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662748
0 эможи

keyboard_arrow_up