Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая төгрөгийн зээл авчээ

2025 оны 4 сарын 12

Arslan.mn
Хамт ажилладаг хүн нь хувийн мэдээллийг нь ашиглан 2 сая төгрөгийн зээл авсан хэргийг шалгаж байна.

Тодруулбал, Энэ оны 04 дүгээр сарын 09-ний өдөр "Надтай хамт ажиллалаг байсан Б нь миний хувийн мэдээллийг ашиглан миний нэр дээр “Netpay”, “Numur” зэрэг зээлийн аппликейшнээс нийт 2,000,000 төгрөгийн зээл авсан байна", иргэн "О" энэ сарын 07-ны өдөр гар утсаа алдсаны улмаас Хаан банкны нэвтрэх нэр, нууц үгээ алдаж, иргэний хувийн мэдээллийг ашиглан “Гэрэл” зээлийн аппликейшнээс 180,000 төгрөгийн зээл авсан гэх гомдол, мэдээллүүд бүртгэгдэн, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Энэ оны эхний улирлын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 3386 нь цахим орчинд үйлдэгдсэн.

Иймд иргэд та бүхэн өөрийн хувийн мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх мөн нууцлал аюулгүй байдлаа сайтар хангахгүй бол цахим орчинд хувийн мэдээллээ бөглөж, зээл авах боломжтой болсон энэ цаг үед таны нэр дээр хэн нэгэн зээл авч, таны өмчлөх эрхэнд халдах үйлдлийг гаргаж болзошгүй байх тул сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662745
0 эможи

keyboard_arrow_up