СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаар муудаж ГАМШИГТ үзэгдлийн хэмжээнд хүрэхийг анхааруулж байна

2025 оны 4 сарын 10

Arslan.mn
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Энэ сарын 10-11-нд шилжих шөнө Төв, Хэнтийн нутгаар,  11-ний өдөр Сүхбаатар, Дорноговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурна.

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Цасан шуурга:  10-11-нд шилжих шөнө: Улаанбаатар хот орчим, Өвөрхангай, Говьсүмбэрийн нутаг ,11-ний өдөр: Дундговийн зүүн хэсэг, Хэнтийн өмнөд, Дорнодын нутаг,  11-12-нд шилжих шөнө: Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Хүчтэй салхи: Энэ сарын 10-11-нд шилжих шөнө: Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн нутаг, Өмнөговийн баруун хэсгээр  салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.  11-ний өдөр: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, хүчтэй салхилна.

Arslan.mn
Arslan.mn

Arslan.mn
Arslan.mn

Arslan.mn
Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662724
1 эможи

keyboard_arrow_up