“Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?-2025” тэмцээний бүртгэл эхэллээ
2025 оны 4 сарын 10
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Татварын ерөнхий газраас хамтран их дээд сургуулийн оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээн 18 дахь жилдээ болох гэж байна.
Энэ удаагийн тэмцээний
- Нэгдүгээр шат - Татварын мэдлэгийг хэрхэн түгээх вэ? сэдвийн хүрээнд 4 сарын 24-ний өдөр,
- Хоёрдугаар шат - “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль” сэдвийн хүрээнд 5 сарын 7-ны өдөр тус тус зохион байгуулагдана.
Тэмцээний удирдамжийг www.cpta.mn сайтын олон нийт цэснээс харна уу.
Оролцох багуудын мэдүүлгийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ний өдрийг дуустал taxlaw@cpta.mn хаягаар хүлээн авна.
Мэдээлэл лавлах утас: 76118989

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662719
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс