Ачааны машинууд мөргөлдөж нэг жолооч машины эд ангид хавчуулагджээ

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын авто замын зорчих хэсэгт “КАМА-KMC3046” загварын автомашин "Портер” загварын автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. 

Ослын улмаас жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байна. Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн 11:50 цагт холбогдох албаныхан хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Портер” загварын бага оврын ачааны автомашины бүхээгт жолооч Б (28 настай, эрэгтэй) хавчуулагдсан байсныг 12:11 цагт эсэн мэнд гаргаж аймгийн эмнэлэгт шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662704
0 эможи

keyboard_arrow_up