СУИС-ийн захирал болсон МУГЖ Ч.Бат-Эрдэнэ ₮742 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮651 саяын үнэлгээтэй МАЛТАЙ
СУИС-ийн захирал Э.Сонинтогос тэтгэвэртээ гарч, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ түр орлон гүйцэтгэгч болжээ
Тэрбээр өмнө нь СУИС-ийн захирлаар ажиллаж байгаад Нийслэлийн Соёл урлагийн газрын даргаар ажилласан. Улмаар хуучин дарга нь шүүхэд ялж, ажлаа авснаар албан тушаалаа өгсөн билээ.
Тэгвэл СУИС-ийн захирал болсон МУГЖ Ч.Бат-Эрдэнийн 2019 он буюу Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга байх үед АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮7 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Орон сууц барилга байгууламж: ₮742 сая /орон сууц -1, Үйлдвэрлэлийн зориулалттай оффис-1/
Тээврийн хэрэгсэл: ₮53 сая /Суудлын жижиг машин,Toyota Crown, Жийп болон туулах чадвар өндөр,Lexus RX 450 /
Мал аж ахуй: ₮651 сая /Ямаа-500, Хонь-450, Үхэр-30, Адуу-60, Хурдан удмын адуу-20/
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮125 сая
Хадгаламж: ₮39 сая
Авлага: ₮134 сая
Зээл: ₮27 сая гэж мэдүүлжээ.









