“Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах” сэдэвт сургалт боллоо

2025 оны 4 сарын 10

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба Боловсролын Ерөнхий газартай хамтран нийслэлийн Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн эмч нарт “Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар

  • Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт
  • Хүүхдийн сүрьеэгийн тархварзүй, оношилгоо эмчилгээ
  • Улаанбурханы үеийн хариу арга хэмжээ, шинж тэмдгийн тандалт, вакцинжуулалт
  • Хүүхдийн байгууллагын дотоод орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн бодисын зөв хэрэглээ сэдвүүдээр мэргэжлийн эмч нар цаг үеийн нөхцөл байдал, шинэ мэдээ мэдээлэл олгосон сургалт боллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662701
0 эможи

keyboard_arrow_up