Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа
2025 оны 4 сарын 10
Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагад ажиллах хуваарь”-ийн дагуу тус цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж өнөөдөр /2025.04.09/ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 2025 оны зорилт, бүтэц, зохион байгуулалт, авч хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээний талаар танилцуулж, санал, хүсэлтийг нь сонсож ажиллалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






662699
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс