ШУУРХАЙ: “Ногоон автобус”-ны гэх хэрэгт холбогдсон А.Ганхуягт 7 жил хорих ял оноох санал гаргажээ
"Ногоон автобус"-ны гэх А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ оны хоёрдугаар сарын 24-нөөс Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлж, 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрсөн долоо хоногт /2025.04.02/ дууссан.
Тэгвэл А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт шүүх бүрэлдэхүүн шийдвэрийг өнөөдөр эцэслэн гарна.
Шүүгч гэм буруугийн шийдвэрээ танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан өмгөөлөгч нар саналаа хэлж байна.
Шүүгдэгч А.Ганхуягийн өмгөөлөгч “Улсын яллагч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг сонслоо. Нэг үйлдэлд нь 3, нөгөөд нь 4 жил, нийлээд 7 жилийн хорих ялын санал гаргаж байгаад харамсаж байна. Ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгч анхаарч үзээсэй гэж хүсье” гэв.
Тэнүүн-Огоо ХХК захирал А.Ганхуягийг үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хатгагчаар оролцсон, бусдыг төөрүүлэх замаар их хэмжээний хохирол учруулсан хэрэгт гэм буруутай гэж Шүүх тогтоолоо.
- Шүүхээс Ж.Сүхбаатарыг гэм буруугүй гэж үзлээ. Түүнийг "Ногоон автобус"-ны хэрэгт холбоогүй гэж үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болголоо.
ШУУД ҮЗЭХ:









