ТОДРУУЛГА: Гарцаар гарч явсан 12 настай хүүхэд дайруулсан хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна
Өнөөдөр цахим сүлжээнд Баянзүрхийн товчооны замд 12 настай хүүхэд автомашинд дайруулж байгаа бичлэг цацагдсан.
Тэгвэл тус зам тээврийн осол өчигдөр болжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "“Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Товчооны замд Приус 30 маркийн суудлын тээврийн хэрэгсэл, явган хүний хүний гарцаар гарч байсан бага насны хүүхдийг мөргөсөн байна” гэх дуудлага өчигдөр /2025.04.07/ 18:00 цагийн орчимд бүтгэгдсэн. Осолд өртсөн хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа. Осол гаргасан тээврийн хэрэгслийг түр саатуулах байранд байгаа. Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна." гэв.
Ослын улмаас хүүхэд "Тархиндаа гэмтэл авч, шилбэ нь хугарсан биеийн байдал сайнгүй байгаа. Хагалгаанд орох заалттай" гэдгийг ар гэрийнхнийх нь зүгээс хэлжээ.









