Үзэсгэлэн худалдаанаас 1.2 тэрбумын ашиг олжээ
2014 оны 8 сарын 05
ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Кош-Агач мужид энэ сарын 2-4 -ний өдрүүдэд олон улсын үзэсгэлэн худалдаа болжээ. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен Кош-Агач мужийн Амбан захирагч Ж.Ауелхан нарын 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу үзэсгэлэн худалдааг жилд 4 удаа зохион байгуулахаар болжээ. Энэ дагуу үзэсгэлэн худалдааг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Кош-Агач мужийн удирдлагууд хамтран зохион байгуулсан байна.
ө
Баян-Өлгий аймгаас үзэсгэлэн худалдаанд 1200 орчим бизнес эрхлэгч, иргэд оролцож, 1.2 тэрбум гаруй төгрөгийн худалдаа хийжээ. Энэ үеэр Алтайн Бүгд найрамдах улсын Кош-Агач муж, Баян-Өлгий айгмийн удирдлагууд цаашид үзэсгэлэн худалдааг өргөжүүлэн тогтмол зохион байгуулж байх, Кош-Агач мужид “Бүргэдчдийн баяр”-ыг зохион байгуулах, хонины ноос угаах – боловсруулах, соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.
ө
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
6626
0 эможи