ХӨСҮТ: Улаанбаатарт буй 190 гаруй өрхийн эмнэлэгт өдөр бүр ажлын цагуудаар вакцинжуулалт хийж байна

2025 оны 4 сарын 04

Arslan.mn

Он гарсаар менингококкт халдварын дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Энэ халдвараар өвчилсөн тохиолдолд туурах шинж тэмдэг хожуу үед илэрдэг. Иймд тууралт байхгүй байна гээд тайвширч болохгүй, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөв.

Бүх гэр бүлийн гишүүд хоолой зайлах дадлыг хэвшүүлэх шаардлагатай. Энэ нянгийн гол онцлог нь хатуу гадаргуу, хоолой залгиурт удаан байх шинж чанартай учраас өрөө тасалгаанд агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг хийх хэрэгтэй. 

Улаанбаатарт буй 190 гаруй өрхийн эмнэлэгт өдөр бүр ажлын цагуудаар вакцинжуулалт хийж байгаа тул таны хүүхэд товлолт вакцинд хамрагдсан эсэхийг ягаан дэвтэр, өрхийн эмнэлэгт, И-Монголиагаас харж, хийлгээгүй тохиолдолд вакцинд хамрагдахыг зөвлөлөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662592
0 эможи

keyboard_arrow_up