Багануурын нүүрсний уурхайд 6 иргэн метилийн спирт найруулж ууснаас болж хоёр нь нас барсан байж болзошгүй ХЭРЭГ гарлаа
Баганнуур дүүрэгт метилийн спирт уусан байж болзошгүй шалтгааны улмаас зургаан хүн хордож, хоёр нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн баасан гарагт гарав.
Энэ талаар цагдаагийн байгууллагынхан “Баасан гаргийн 13.00 цагийн орчимд Багануур дүүргийн нэгдүгээр хороо, Эрүүл мэндийн төвд хордлогод орсон байж болзошгүй хоёр хүн ирээд нэг нь нас барсан гэх дуудлага бүртгэгдсэн. Нэг иргэн эмнэлэгт нас барсан. Нөгөө нь эмнэлгийн байгууллагад тусламж авч байгаа” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Харин өнөөдөр ЭМЯ-аас Багануурын нүүрсний уурхайд зургаан хүн хордсоны хоёр нь нас барсан талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр мэдээлсэн.
Тэрээр, “Бүгд Багануурын уурхайд ажилладаг. Тархвар судлалын асуулгаар метилийн спирт уусан байж болзошгүй нөхцөл байдал тодорхойлогдсон. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэхээн амьдруулах тасагт нэг хүн, гурав нь энгийнтасагтхэвтэн эмчлүүлж байна” гэв.
Тэднийг метилийн спирт уусан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Шалгалтын хариу хараахан гараагүй байна.
Тэгвэл метилийн спирт хүний биед ямар аюултай байдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөстодрууллаа.
Архи үйлдвэрлэхэд ашигладаг этилийн спирттэй өнгө үнэр, найрлагын хувьд тун төстэй метилийн спиртийг 10 мл хэмжээтэй хэрэглэхэд гүн хордлогод оруулна. 30 мл хэрэглээ үхлийн тун буюу шууд үхэлд хүргэдэг байна.









