15 сая төгрөг хувьдаа завшсан цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 24-нөөс 28-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50878, мөрдөн байцаалтын 3185 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Тухайлбал, цэцэрлэгийн эрхлэгч нягтлан бодогчтойгоо хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулжээ.
Тодруулбал, Нийслэлийн дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан С.О, нягтлан бодогч Ц.Б нар нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бохир ус соруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажиллуулж байхдаа бохир ус соролтын тоо, хэмжээг нэмэгдүүлэн 15.7 сая төгрөгийн илүү төлбөр гаргуулан авч, хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд шилжүүлжээ.









