3 настныг гадуурхаж, биед нь удаа дараа халдсан багшийг 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ

2025 оны 3 сарын 31

Arslan.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын есдүгээр цэцэрлэгийн багш С сурагчаа удаа дараа зодож,  гадуурхаж, ариун цэврийн өрөөнд тусгаарласан үйлдэл гаргасан байна.

Тодруулбал, тухайн цэцэрлэгийн сурагч гурван нас 11 сартай А-г сурч боловсрох, бусадтай тоглох, хоол идэх, цай уух эрхийг нь хязгаарлаж, биед халдаж ангиас хөөж гаргасан, бага насны хүүхдийг хулгайч гэж дуудсан, бусдаас тусгаарлаж ганцааранг шийтгэж коридорт болон 00 өрөөнд байлгасан, ууттай хувцсыг шидэж өгсөн зэрэг харгис хэрцгий харилцаж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Улмаар тухайн цэцэрлэгийн зүгээс С гэх багшийг ажлаас нь чөлөөлсөн ба үйлдсэн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокурорын дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлжээ.

Хөвсгөл аймгийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн хоёрдахь хэсэгт зааснаар 800 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662461
1 эможи

Зочин
2025-03-31 23:33
Хүүхжд харахаараа нүд нь хорсдог бол өөр ажил хий л дээ!!! Хүний нялх хүүхдүүдийг зодоод байхаар тэр хүүхэд ууртай, харгис хэрцгий л хүн болно шдээ!!
keyboard_arrow_up