“Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн нэгдсэн ЭРҮҮЛ МЭНД-СПОРТ өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2025 оны 3 сарын 26

Arslan.mn

ДЭМБ-аас энэ жилийн “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулан гүйх, алхах, дугуй унаж олон нийтийг сүрьеэтэй тэмцэхэд уриалахыг зөвлөмж болгосон. Үүний дагуу "Тийм ээ! Бид сүрьеэг устгаж чадна: Амлалтаа хэрэгжүүлье, Хөрөнгө оруулъя, Үйлчилгээг хүргэе” уриан дор сүрьеэгийн салбарт хүчин зүтгэж буй сүрьеэгийн эмч мэргэжилтнүүд, сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-уудаа оролцуулсан “Эрүүл мэнд-спорт” өдөрлөгийг анх удаа амжилттай зохион байгууллаа.

Сүрьеэгийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүд маань өвчтөнөө эмчилэхээс гадна тухайн өвчтөний сэтгэлзүй, нийгэм хамгаалал, гэр бүлийн амжиргаа, санхүүгийн байдал зэрэг бүх талын асуудалд анхаарал хандуулж, олон талын ажлуудыг давхар гүйцэтгэдэг хамгийн хүнлэг энэрэнгүй мэргэжилтэн байдаг.

Та бүхний оролцоо, хичээл зүтгэлийн ачаар бид сүрьеэ өвчнийг устгаж чадна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
662382
1 эможи

keyboard_arrow_up