”Нэг өрх-нэг хонь” уриалгаар малчдад 1229 хонь, 1 адуу, 266 ямаа цугларчээ

2025 оны 3 сарын 25

Arslan.mn 

Хээрийн түймэрт өртсөн малчин өрхүүдэд туслахаар Дундговийн малчид хонь хандивлаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Зүүн гурван аймаг буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутаг дэвсгэрт хээрийн түймэр гарч 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа саравч, 6000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэсэн урьдчилсан мэдээлэл гараад байгаа.

Иймд Дундговь аймгийн малчдын дунд ”Нэг өрх-нэг хонь” уриалгыг тус аймгийг Засаг дарга С.Мөнхчулуун дэвшүүлж, аяныг амжилттай эхлүүлсэн юм.

Тэгвэл тус хандивын хүрээнд одоогоор 1229 хонь, нэг адуу, 266 ямаа цуглараад байгаа юм байна. Мөн 9 сая 90 мянган төгрөг хандивт цугларчээ. Ийнхүү малчид болон аймгийн иргэдийн сэтгэлийн бэлэг болсон дээрх хандивыг сумдын ЗДТГ-т цуглуулж байгаа бөгөөд аймгийн ХХАА газар нэгтгэж, хүргэх ажлыг зохион байгуулах аж.

Хандивт мөнгөн дэмжлэг үзүүлэх данс: Дундговь аймгийн ЗДТГ-ын нэмэлт санхүүжилтийн данс, Төрийн сан банк, 100080051407

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662357
1 эможи

keyboard_arrow_up