22-ын товчооны ойролцоо 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин шатсан осол гарчээ

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу 22-ын товчоо "Авто худалдааны цогцолбор"-ын ойролцоо олон тооны машин шатаж байгаа осол гарсан гэх бичлэгийг иргэн цахим сүлжээнд оруулсан.

Энэ талаар ТЦА-аас тодруулахад, "Яг одоо шалгаж байна. Шинэ авто худалдааны төвийн ойролцоо машин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэв.

Онцгой байдлын байгууллагаас тодруулахад "СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраасан."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662346
1 эможи

keyboard_arrow_up