Иргэн Э.Ц нь гадаад улсын иргэнтэй хамтран ХУУРАМЧ МӨНГӨН тэмдэгтийг ашиглан тараасан хэрэг гарчээ

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Прокурорын байгууллага 2025 оны 03 дугаар сарын 17-наас 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 50544, мөрдөн байцаалтын 2866 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 279 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Монгол Улсын иргэн Э.Ц, гадаад улсын иргэн Ф.Ш нар нь гадаад улсын мөнгөн дэвсгэртийг хуурамч гэдгийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, тараасан, мөнгө угаасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Уг хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.7 дугаар зүйлийн 2 /Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662342
1 эможи

keyboard_arrow_up