Өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулсны улмаас иргэн нас барсан хэрэг гарчээ
2025 оны 3 сарын 24

"Цахилгааны дэд станцад өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна” гэсэн дуудлага мэдээлэл гуравдугаар сарын 20-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж, нас барсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс шалгаж байгааг мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
662341
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
