Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн түр хугацаанд шилжилт хөдөлгөөн зогсооно

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгууль зургаадугаар сарын 22-ны өдөр болно. Үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 23-наас зургаадугаар сарын 23-ныг дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох аж. Иймд шилжих иргэд үүнээс өмнө иргэний бүртгэлээс хасуулах, нэмүүлэх шаардлагатай.

Хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр хурлын төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль зохион байгуулдаг.

Энэ оны гуравдугаар сарын 10-ны байдлаар хоёр аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 17 аймгийн 55 сумын ИТХ-ын 65 мандатад нөхөн сонгууль явуулахаар тухайн аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараад байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662338
1 эможи

keyboard_arrow_up