Ж.Энхжаргалан: Наадам болохоос өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлэх санал тавьж байна

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

“Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөлтэй уулзалт хийжээ.

Энэ үеэр “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Өнгөрсөн жил буруу жийргэвч хийсний улмаас бөхчүүд их гэмтсэн. Хиймэл зүлэгний доор нэлээн зузаан бетон буй. Бетоныг арилгаад зүлэг тарья гэхэд тавдугаар сарын дундаас эхлээд урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Хамгийн сүүлийн арга хэмжээ зургаадугаар сарын 14-нд дуусна. Үүний дараа наадмын бэлтгэлийн ажил эхэлнэ. Бид та бүхний санал, хүсэлтийг нэгтгээд наадмын комисс, нийслэлийн удирдлагуудад танилцуулна.

Хиймэл зүлгийг Европ болон ОХУ-аас нийлүүлдэг. Ямар хиймэл зүлгээр солих шийдвэрээ хурдан гаргаж, та бүхэнтэй ярилцаж бөхчүүдтэйгээ туршилт хийе. Энэ жил баяр наадам болохоос өмнө зүлгэн дээр бөхчүүдтэйгээ хамт тест хийе гэсэн бодолтой байна.

Мөн хиймэл бороо оруулж туршиж үзье гэсэн санал тавьж байна” хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662337
0 эможи

keyboard_arrow_up