Б.Батзориг: Хэрэгт хамааралгүй залуусын тоног төхөөрөмж, эд зүйлсийг прокурорын зөвшөөрлийн дагуу шуурхай буцааж олгоно
Энэ үеэр ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн хэрэгт хамааралтай байж болзошгүй гэмт хэргийн газарт байгаа зарим эд зүйлсийг шалгаж байгаа тохиолдолд цагдаагийн мөрдөгчид тухайн цахим төхөөрөмжүүдийг хурааж авах нь хууль эрх зүйн зохицуулалттай.
Тодорхой хугацаанд тухайн эд мөрийн баримт, цахим төхөөрөмжид үзлэг шинжилгээ, шалгах ажиллагаанууд хийгээд тухайн хэрэгт хамааралтай, хамааралгүй эсэхийг нь ангилж ялгана.
Т Хэрвээ буруугүй нь тогтоогдвол цахим төхөөрөмжүүдийг шуурхай буцаан олгоно.
Мөрдөн шалгах ажиллагаа нь тодорхой цаг хугацаандаа явагдана. Шалгалтын эцэст бүх зүйл тогтоогдоно. Сүүлийн үед хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа алба хаагчдын эсрэг тухайн хэргийг нь удаашруулах, анхаарлыг нь өөр тийш нь чиглүүлэх зорилготой байж болзошгүй мэдээллүүд яваад байгааг ажигласан" гэв.









