ШУУРХАЙ: БНСУ-д суралцдаг хоёр монгол оюутан хар тамхины хэргээр ял авчээ
"Мансууруулах бодисын тээвэрлэгчээр ажиллаж, худалдаанд оролцсон хоёр Монгол оюутанд шүүхийн шийтгэл оногдсон байна.
Тодруулбал, Сөүл зүүн дүүргийн шүүхийн 11-р хурал мансууруулах бодисын хуулийн зөрчилд холбогдсон Монгол улсын иргэн A (25 нас) болон B (22 нас)-д тус бүр 3 жил 6 сар, 1 жил 6 сарын хорих ял оноож, 1.5 сая вон төлөхийг шаардажээ.
A нь 2022 оны 8-9-р сард Гёнги аймгийн Уиджун, Дондүчён зэрэг газруудад нийт зургаан удаа метамфетамин болон синтетик ганга тээвэрлэн, байрлалын мэдээллийг дамжуулан мансууруулах бодисын худалдаанд оролцсон гэмт хэрэгт холбогдсон.
Тэрбээр 2022 оны эхээр Telegram-ээр мансууруулах бодисын худалдаачин C-гаас тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгэх санал авсан бөгөөд B-г хамт оролцохыг уриалсан байна. Үүний дараа B нь 2022 оны 8-р сард A-ийн үйлдсэн гэмт хэрэгт дөрвөн удаа оролцсон гэдгийг тогтоожээ.









