Н.Мөнхзул: Иргэн А.Баяржавхлангийн мэдээллийн дагуу дотоодын хяналт шалгалтыг эхлүүлсэн

2025 оны 3 сарын 24

Arslan.mn“Ноорог” медиагийн ажилтан А.О-ын ар гэрээс олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хийсэн мэдээлэлтэй холбогдуулан НЦУГ-аас мэдээлэл өгч байна.

ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул "Адъяабазар Баяржавхлан нэртэй цахим хаягнаас цагдаагийн алба хаагчидтай холбоотой ноцтой мэдээлэл хийсэн. Энэ мэдээлэлтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт, аюулгүй байдлын газраас ажлын хэсэг гарган, алба хаагчтай холбоотой дотоод хяналт шалгалтыг эхлүүлээд байна.

Эхний ээлжид богино хугацаанд бид өөрт байгаа нотлох баримтын хүрээнд тухайн иргэний мэдээлэлд өгсөн цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн дүрс бичлэг байсан. Тус мэдээллийг нягталж үзэхэд 2024 оны есдүгээр сард цагдаагийн байгууллагаас хянамгай гэдэг ажил, арга хэмжээг зохион байгуулахтай холбоотой хэвлэлийн бага хурлын үеэр манай алба хаагчийн өгсөн мэдээллийг өгсөн нөхцөл байдал тогтоогдсон.

Олон нийтийн цахим сүлжээнд иргэн А.Баяржавхлангаас нийтлэгдсэн мэдээлэлтэй холбогдуулан ЦЕГ-ын дотоод хяналт аюулгүй байдлын газраас албаны шалгалтыг явуулж байна. Хэрэв энэ асуудалд цагдаагийн алба хаагч холбоотой нь тогтоогдвол бид тухайн алба хаагчийг өмгөөлөх, хамгаалах зүйл огт байхгүй. Харин албанаас халж, холбогдох мөрдөх байгууллагаар шалгуулна. 

Тухайн иргэний мэдээлэл нь худал, алба хаагч, байгууллагын нэр хүндэд халдсан бол алба хаагчийнхаа хууль ёсны эрх ашгийг хамгаална. 

Цахим хуудаст мэдээлэл өгсөн иргэний дурдсан видео бичлэг нь хэвлэлийн бага хурлын үеийн дүрс байсан нь тогтоогдсон. Үүнийг цагдаагийн байгууллагын шуурхай хуралдааны үеийн мэдээлэл мэтээр тайлбарласан байсан.

Аль ч үйл явц процесс хугацаа шаардана. Дотоод хяналт шалгалт ч мөн хугацаа шаардана. Тухайн мэдээлэлд алба хаагчийн нэрийг тодорхой дурдаагүй учир бид холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудад хяналт шалгалт хийх ажлаа хэрэгжүүлээд эхэлсэн.

Энэ хэрэгтэй нэр нь холбогдоод байгаа хурандаа М.Болдбаатар, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн нар буруугүй гэдэг нь тогтоогдсон. Уг хоёр албан хаагчийг найман сарын турш АТГ-аас шалгаж, буруугүйг нь тогтоосон. Тиймээс алба хаагчид нэр төрөө сэргээхээр шүүхэд хандаж болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662324
0 эможи

keyboard_arrow_up