Д.МАНДАХСАРУУЛ: ОСНААУГ нь 144,000 өрхийн ус дулаан хангамжийн хэвийн найвдартай ажиллагааг хангаж ажилладаг

2025 оны 3 сарын 24

Arslan.mn

Улаанбаатар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдээс мэдээлэл хүргэж, нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулсан. Тэгвэл энэ хүрээнд ОСНААУГ-ын Баруун түгээх төвийн дулаан горим тохируулгын мэргэшсэн инженер Д.Мандахсаруулаас байгууллагын үйл ажиллагаатай холбоотой тодруулгыг авлаа. 

-Үйл ажиллагааныхаа талаар товчхон танилцуулахгүй юу?

Сайн байцгаана уу. Дэлхийн усны өдөр болж байгаатай холбоотой байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл хүргэе.

Манай байгууллага нь Улаанбаатар хотын төвийн 6-н дүүрэгт, нийтийн эзэмшлийн зориулалттай орон сууцны 144,000 өрхийн ус дулаан хангамжийн хэвийн найвдартай ажиллагааг хангах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Эдгээрийг хангахын тулд 750 УДДТөвийн дараах 1457 км халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усны болон ариутгах татуургын шугам сүлжээ, 1200 ЯДС, 5000 орчим тоноглолын ашиглалт үйлчилгээг хариуцан ажилладаг.

Бид одоо 750 УДДТөвөөс Сонгино хайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хороололд байрлах УДДТ-121-д ирсэн байна. Тус УДДТ нь Улаанбаатар хотын газар доорх инженерийн байгууламж шугам сүлжээг нэвтрэх сувагт оруулах ажлуудын эхний төслүүдийн 1 гэдгээрээ онцлогтой бөгөөд  2013-2014 онд 190м буюу 1140 у/м халаалт халуун хүйтэн усны 5 хос шугамыг нэвтрэх сувагт оруулж угсрах ажил хийгдсэн. Нийт 9 байр 1462 өрх, 5840 оршин суугч 7 ААНэгж, 3 цэцэрлэгийг ус дулаанаар хангадаг.

-Халаалт, хэрэгцээний халуун хүйтэн усыг хэрэглэгчдэд хэрхэн түгээдэг вэ?

Улаанбаатар хотыг тойрсон эх үүсвэрүүдээс УСУГ цэвэр усыг олборлон төв шугамаар дамжуулан УДДТ дээр авчирч насос тоноглолуудаар дамжуулан хэрэглэгчид рүү түгээдэг ба тус цэвэр усыг ялтсан дулаан солилцуур гэх дулаан дамжуулах тоноглол ашиглан ДЦС-н буюу бидний хэлж заншснаар 1 дүгээр хэлхээний усаар халааж Хэрэгцээний халуун усыг шинээр үйлдвэрлэн бид хэрэглэгчдэд түгээдэг.

Arslan.mn

Төвийн цэвэр усны шугам сүлжээ, ДЦС-с гараад УДДТ хүртэлх төв шугам өргөх насос станцуудыг УСУГ, УБДС хариуцдаг бөгөөд эх үүсвэрийн хүчин чадал хүрэлцээгүйгээс шалтгаалан доголдол саатал гардаг үүнийг хэрэглэгчид ОСНААУГ-н буруу мэтээр ойлгодог нь ташаа ойлголт юм. Хананаасаа ус гоожуулах хүртэлх процесс нь хэд хэдэн дамжлага үе шаттай байх нь ээ. Тухай бүрдээ өөр өөр байгууллага хариуцдаг гэдгийг хэрэглэгчид маань зөвөөр ойлгох хэрэгтэй.

-Танай байгууллагад одоогийн тулгамдаж байгаа асуудал юу байна вэ?

Зуны улиралд удаан хугацаагаар ХХУсыг хаадаг нь УДДТөв хүртэлх болон хэрэглэгч хүртэлх түгээх шугам сүлжээг төлөвлөн засварлах ажилтай холбоотой байдаг. Одоо байгаа үнэ тарифын хувьд 1литр усыг 1340төгрөг, халуун ус халаасны төлбөрийг халаалтын улиралд 1870төг, халаалтын бус улиралд 2806 төгрөгөөр борлуулж байна. Өнөөгийн зах зээлийн хувьд хамгийн доод хэмжээ бөгөөд үнэ тарифийг бодолгоор зохицуулж нэмэх шаардлага тулгараад байгаа.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662323
0 эможи

keyboard_arrow_up