Иргэн: СЭРЭМЖЛҮҮЛЭГ - “Гүйлт ухраасан машин“
2025 оны 3 сарын 24
"Нэгэн хэрэглэгч 2025 оны 2-р сард Монгол Улсад орж ирсэн Toyota Prius 41 маркийн машиныг 140,000 км гүйлттэй гэж итгэн худалдан авсан боловч өчигдөр манайхаар шалгуулснаар уг машин Японд зарагдах үедээ 335,000 км гүйлттэй байсан нь тогтоогдлоо.
Өөрөөр хэлбэл тухайн машиныг Монгол улсын гаальд мэдүүлэхдээ бодит мэдээллийг санаатайгаар гажуудуулж, гүйлтийг нь багасгасан болох нь батлагдаж, хэрэглэгч худалдан авсан газартаа гомдол гарган, машинаа буцаахаар болсон байна.
Ийм тохиолдолд та худалдан авсан газартаа буцаах, мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрхтэй бөгөөд асуудлыг таны талд шийдвэрлэх боломжтойг анхаарна уу" гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?








1

662318
1 эможи
chuluun sambuu
2025-03-24 11:12
үүнийг иргэн хүн өөрөа яаж шалгаж болох вэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс