ОСНААУГ: Усны үнэ маш бага гээд урсгаад байж болохгүй, зөв, зохистой хэрэглээг амьдралдаа хэвшүүлэх нь чухал
ОСНААУГ-аас зарим өдрүүдэд иргэдэд мэдээлэл өгч ажилладаг.

Энэ хүрээнд ОСНААУГ-ын ХҮТ-6 төвийн ахлах инженер Д.Наранчимэг "ОСНААУГ нь гурван түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 19 төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Орон сууцны иргэдийн хувьд гэр хорооллын иргэдээс хэд дахин их ус хэрэглэдэг. Тиймээс эхний ээлжинд усны зөв хэрэглээгээ хянах, гамнах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнээс гадна иргэд суултуурт 00 цаас, хүүхдийн живх, хог, хоолны үлдэгдэл хийж, бөглөх тохиолдол их байдаг. Тиймээс иргэд энэ тал дээр анхаарч, хогийг хогийн савандаа л хийх хэрэгтэй" хэмээх зөвлөгөөг энэ үеэр иргэдэд өгч байлаа.
"Бидний үйлчилгээ Таны ая тухын баталгаа" уриатайгаар ажилладаг ОСНААУГ нь энэ онд "ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛБӨР ТООЦООГ" хялбар хийлгэх зорилгоор BILLER.UBKONTOR.MN платформыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ.

Хэрэглэгч та тус платформыг ашиглан
- Хэрэглээний төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг харах
- И-БАРИМТАА бүртгэлтэй и-мэйл хаягруугаа авах
- Дурын банкаараа төлбөр тооцоогоо хийх
- Тоолуурын мэдээллээ цахимаар илгээх
- Хэрэглээтэй холбоотой мэдээлэл хүлээн авах
- Ухаалаг хэрэглээний талаарх заавар, зөвлөгөөг авах боломжтой аж.






