Д.Чулуунбаатар: Эмч нар хууль зөрчин, эрхтэний хулгай хийсэн зүйл байхгүй

2025 оны 3 сарын 19

Arslan.mn

Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар:

-Сүүлийн жилүүдэд ард түмний дундах эрүүл мэндийн боловсрол сайжирч, бусдад буян болох үүднээс энэ төрлийн донор нэмэгдэж байсан. Жилд дунджаар 6-8 кадаврын донор гардаг байлаа. Жишээлбэл, 2018 онд гэхэд найман хүн кадаврын донор болж, тэндээс найман хүнд элэг шилжүүлэн суулгах, 16 хүн бөөр шилжүүлэх мэс засалд орсон байдаг.

Нэг донороос тэр жилдээ 24 хүнд эрхтэн шилжүүлж, эрүүл саруул болсон гэсэн үг.

Хууль эрхзүйн хувьд, тухайн эмнэлгийн Эрчимт эмчилгээний эмчилгээ эрхэлсэн захирлаар удирдуулсан тусгай баг ажилладаг. Тэр баг 5-6 гишүүнтэй. Багийн гишүүд тухайн өвчтөнг тархины үхэлтэй гэдгийг зургаан цагийн дотор хоёр удаа тусгай сорилоор шалгана. Тэгээд тархины үхэлтэй гэдэг нь батлагдсан тохиолдолд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах, зохицуулах албанд мэдээлж, тэр албанаас зөвшөөрлийг нь асуудаг. Донорын тухай хуульд тархины үхэлтэй донорын ар гэрт нь оршуулгын зардлаас гадна гурван сая төгрөг нэмж өгөхөөр тусгасан байдаг. Гэвч тэр төлбөр нь талийгаач амьд байхдаа нийгмийн даатгал төлсөн байна гэж журмаар зохицуулсан байсан. Тэр зохицуулалтаас болж П.Батчулуун багшийн асуудал үүссэн. Тухайн донороос ясны шөрмөс, элэг, бөөр шилжүүлэн суулгахыг ар гэрийнхэн нь зөвшөөрсөн.

Харин оршуулгынх нь зардлыг өгөх гэхээр нөгөө журам дээрээ гацсан. Тухайн хүн нь нийгмийн даатгал төлдөггүй болж таарсан юм билээ. Тэр мөнгийг ар гэрт нь олгоогүйгээс эмчид гомдол гаргасан. Тэрнээс биш эмч нар хууль зөрчин, эрхтэний хулгай хийсэн зүйл огт байхгүй. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662269
0 эможи

Зочин
2025-03-19 17:32
Бидэнд эрүүл мэндийн байдал маш сайн байгаа бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцад нь зохих ёсоор анхаарал тавих болно. бөөрний үнэ 780 мянган доллар. эндээс та DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бидэнтэй холбогдож болно. Таны бөөрний мөнгөний хэмжээ Би Клиникийн үйлчилгээний нефрологич юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид бөөрийг эмчилдэг бөгөөд бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс засал нь Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Астри, Герман, Испани зэрэг донорын байршилтай. Хэрэв та бөөрийг худалдах эсвэл худалдаж авах сонирхолтой байгаа бол болохгүй Бидэнд имэйл илгээхээс бүү эргэлзээрэй баярлалаа
keyboard_arrow_up