“Харилцан хүндэлье“ нөлөөллийн аянаар цагдаагийн алба хаагчдын гэр бүлийг хүлээн авч уулзжээ

2025 оны 3 сарын 19

Arslan.mn

Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн “Хамтдаа хөгжье” уриалгыг хэрэгжүүлэх "Харилцан хүндэлье" нөлөөллийн аяны хүрээнд алба хаагчдын гэр бүлд эерэг харилцаа хандлага, гэгээлэг дурсамж бий болгох зорилгоор алба хаагчдын ээжүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “Нандин мөч” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээ /2025.03.14/ болж, 45 алба хаагч эрхэм ижий, хайртай гэр бүлийнхээ хамт оролцлоо.

Arslan.mn

Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа П.Энхбаяр болон алба хаагчдын төлөөлөл тэдний гэр бүлийнхэн оролцсон юм.

Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн

Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан

Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн

Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан

Эх хүн та бурхны элч билээ...

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662254
1 эможи

Ээж
2025-03-19 10:12
та БҮХЭНД БАЯРЛАЛАА АЖЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ
keyboard_arrow_up