“Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ энэ сарын 18-нд болно

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

“Тогтвортой үргэлжлэх сайн сайхны төлөө үе хоорондын эв нэгдлийг бэхжүүлэхүй” уриан дор дэлхийн нийгмийн ажлын өдрийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр” хэлбэрээр 2025 оны 3 сарын 18-нд МУИС-ийн Багш Оюутны хөгжлийн төвд болно.

Тус арга хэмжээг МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, Нийгмийн ажлын багш сурагчдын холбоо , Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сан  хамтран зохион байгуулах юм.

Жил бүрийн гуравдугаар сарын гурав дахь мягмар гарагт дэлхий даяарх нийгмийн ажилтнуудын нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг хүлээн зөвшөөрч, алдаршуулж, нийгмийн ажлын үйлчилгээ, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах онцгой өдөр юм.

Нийгмийн ажлын олон улсын холбоо (International Federation of Social Workers-IFSW) нь энэхүү өдрийг анх санаачилж, 1983 оноос эхлэн нийгмийн ажилтнууд нийгмийн асуудлыг шийдвэрлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын шийдлийг санаачилан хэрэгжүүлж ирсэн.

2007 оноос эхлэн IFSW, Нийгмийн ажлын сургуулиудын олон улсын холбоо (International Association of Schools of Social Work-IASSW), Нийгмийн хөгжлийн олон улсын зөвлөл (International Council on Social Welfare-ICSW) зэрэг байгууллагууд дэмжиж, дэлхийн нийгмийн ажлын өдрийг албан ёсоор тэмдэглэх болсон. 

Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийгмийн янз бүрийн талбарт ажиллаж буй нийгмийн ажилтан бэлтгэдэг улсын их сургуулиудын нийгмийн ажил хөтөлбөрийн үе үеийн төгсөгчид, суралцагчдын төлөөллийг “Нийгмийн ажилтнуудын нээлттэй индэр”-т урин илтгэл хэлэлцүүлж, үе хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэргэжлийн нийгмийн ажлыг сурталчлах, улмаар нийгмийн ажлын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр харилцан туршлага солилцох, хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Холбогдох утас: Т.Оюунбилэг / 99177048/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662193
1 эможи

keyboard_arrow_up