СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ослын улмаас 4 иргэн амь насаа алдаж, 2 тээврийн хэрэгсэл шатжээ

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Цагдаагийн байгууллагад энэ  сарын 12-13-ны шилжих шөнө 02 цагийн орчим “Булган аймаг Рашаант сумын 1-р багийн нутагт байрлах Хаан буузнаас Өвөрхангай аймаг чиглэлд 3 км орчим зайд автомашинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Урьдчилсан байдлаар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б болон Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нар Улаанбаатар-Өвөрхангай чиглэлийн улсын чанартай А0301 автозамын 270 дахь км авто замд мөргөлджээ. 

Зам тээврийн ослын улмаас 1 жолооч, 3 зорчигчийн амь нас хохирч, 2 тээврийн хэрэгсэл шатсан харамсалтай хэрэг гарчээ.

Тус ослын шалгалтын ажиллагааг Булган аймгийн цагдаагийн газар явуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662183
0 эможи

Зочин
2025-03-16 07:54
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Зочин
2025-03-14 14:21
Цагаан сарын амралт урт байж болохгүй ээ,
Зочин
2025-03-14 13:53
Тээврийн цагдаагийн албыг Мэргэжлийн бус удирдлагуудаас нь салгахгүй бол энэ аюулт ослууд үгүй болохгүй ээ
keyboard_arrow_up