ИРГЭН: Түргэний жолоочийн буруу юм шиг ярьж байна. 600 гаруй километр хол замд, цагийн давчуу, цас мөсний хэцүүд яаж яарч сандарч явсан бол доо

2025 оны 3 сарын 14

Arslan.mn

Баянхонгор аймгаас өвчтөн тээвэрлэж явсан түргэн тусламжийн машин хот хоорондын автобустай мөргөлдөж, эмч, жолооч нарын 6 хүн амиа алдсан харамсалтай осол энэ сарын 11-ний өдөр гарсан.

Тэгвэл энэ талаар нэгэн иргэн М.Түвшинжаргал өөрийн цахим хуудаснаа "Сэтгэл эмзэглүүлсэн эмгэнэлт мэдээ, цочирдмоор зураг сошиал сүлжээгээр сайт болгон цацаж байх юм. Төрж өссөн аймаг, нутгийн маань зураг хаалган дээрээ наасан эвдэрхий түргэний тэрэг. Зам дээр хэвтэх хүчилтөрөгчийн хоёрын хоёр баллон. Хоёрын хоёр хүнд баллоноор хүчилтөрөгч дүүргээд гарсныг бодоход их л хүнд хүмүүс тээвэрлэж явж дээ. Хармааргүй байсан ч дахиж хараад тэр зураг дундаас ямар нэг юм хайх шиг, амьдын цогийн өчүүхэн зүйл эрэх шиг.

Түргэний жолоочийн буруу байсан юм шиг мэдээг хаалтын гэрээтэй сайтууд цацаж байна. Ажлын гараагаа төрж өссөн нутаг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн эмчээр эхлүүлж байсны хувьд эрүүл мэндийн салбарын ажилчид, эмч, жолооч нарын хүнд хэцүү ажлын зах хагасаас мэдэрсний хувьд үнэхээр эмзэглэлээ.

Аймгийн төв дотор л өвдөж зовсон хүн тээвэрлэх хэцүү байдаг. 600 гаруй километр хол замд, цагийн давчуу, цас мөсний хэцүүд яаж яарч сандарч явсан бол доо. Өвдөж зовсон хүний ёолох дуу, ар гэрийнхний аргаа барсан харц, тэдэнд туслах гэж хичээн чадах бүхнээ тэмтчиж байгаа эмч, цаг хугацаатай уралдахын тулд жолоогоо барин сандарч яваа жолооч залуу нүдэнд харагдах шиг. Үнэхээр харамсалтай. Хажууд нь байсан юм шиг худлаа ярьдаг, харсан юм шиг дүгнэлт гаргадаг новшнууд л олон болж дээ..." хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662181
1 эможи

Зочин
2025-03-16 07:52
Registered passport ID card, driving license, visa, green card, residence Birth Certificates, University Degrees, Diplomas, Visas, Marriage bank statement Certificates, Divorce Papers We work for any country in the world, to coordinate Diplomas, Any documents etc Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/ 1540 268076
Зочин
2025-03-15 10:11
Өөрөө эмч тэр зовлон туулаад ирсэний хүний хувьд бичиж. Тэгээд яав.болохгүй? Чам шиг хүн хог биш. Тэр автобусны буруу?. Зам тавьж өгөх ёмтой байсан
Засаг
2025-03-15 04:13
Энэ Түвшинжаргал ч бас хажууд нь байсан юм шиг ярьж харсан юм шиг дүгнэж бичиж дээ хөөрхий чааваас гэж.....
Төрөө
2025-03-14 13:23
Үнэхээр энэ хүний бичсэн сэтгэгдэл үнэн түргэний машин дотор амь тэнцсэн хүн тээвэрлэж явахад түргэний жолоочын сэтгэлд энэ хүнийг эсэн мэнд эмнэлгийн бараа харуулах юмсан гэсэн бодол толгойд нь эргэлдэж юун нойрмоглох хүнд хүнтэй явж байхад шууд нойр сэргэдэг юм даа би өөрийн 30 гаран жил түргэний жолоочоор ажилласан хүн тэр автобусны хар хайрцагны бичлэгийг ил болгох хэрэгтэй
Иргэн
2025-03-14 13:13
Харин тийм. Амиа алдтал явсан бна
keyboard_arrow_up