Гражид байрлуулсан автомашины цонхыг нь хагалж, эд зүйлийг нь хулгайлсан хэрэг гарчээ

2025 оны 3 сарын 13

Arslan.mn

Сүүлийн үед цагдаагийн байгууллагад граж дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээлэл цөөнгүй бүртгэгдэж байна.

Тухайлбал, Энэ оны 03 дугаар сарын 05-аас 03 дугаар сарын 06-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны граж дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтаар бусдын өмчлөх эрхэнд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “А”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Тухайн орон сууцны доод давхарт байрлах гражууд нь хяналтын камертай хэдий ч байнгын харуул хамгаалалтгүй, чипээр онгойдог мөн орцоор дамжин граж руу ордог зэрэг нь гэмт хэрэг үйлдэгч этгээдэд саадгүй чөлөөтэй нэвтрэх боломж, нөхцлийг бүрдүүлсэн байж болзошгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоо болон иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байхыг сэрэмжлүүлж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662171
0 эможи

keyboard_arrow_up