ГССҮТ: Ослоос амьд үлдсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байна

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Өчигдөр буюу /2025-03-11/-ний өдөр хот хоорондын автобус, эмнэлгийн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн харамсалтай осол гарч, түргэний автомашинд явсан жолооч, эмч, өвчтөн нарын зургаан хүн газар дээрээ нас барсан талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, тус ослын улмаас түргэний машинд сууж явсан зургаан хүн газар дээрээ нас барж, хоёр хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн байна.

Хоёр хүүхдийн биеийн байдлыг ГССҮТ-өөс тодруулахад "Манай эмнэлэгт яаралтайгаар хүргэгдэж ирсэн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Өөр мэдээлэл өгөх боломжгүй байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662148
1 эможи

keyboard_arrow_up