Нуурын мөс цөмөрснөөс машинтайгаа живсэн иргэнийг татаж гаргажээ
2025 оны 3 сарын 12
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хун нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлага гуравдугаар сарын 11-ний 18:00 цагийн орчимд ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн 27 настай эрэгтэй “Toyota Chaser” загварын автомашинтай нуурын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч 2 метр гүн усанд живсэн байжээ.
Аврагчид шууурхай ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?


1







662147
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс