“1XBET“-ийн Монголоос хандах ЭРХИЙГ хязгаарлажээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал бүх төрлийн цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомыг хориглох хуулийн төслийг боловсруулж буй талаараа мэдэгдсэн. УИХ-ын Хаврын чуулганаар цахим мөрийтэй тоглоом, спорт төлбөрт таавар, бүх төрлийн БЭТ-ийг бүрэн хориглох хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх юм.
Энэ хүрээнд "1XBET"-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлажээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа дараах байр суурийг илэрхийлсэн байна.
Н.Учрал: "1XBET-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлав. Дамжин нэвтэрдэг хууль бус домэйн хаягуудыг хаах ажлыг Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооноос эрчимтэй хэрэгжүүлж байна. Иргэдийн санхүүгийн эрх ашгийг хамгаалж цахим бооцоот, мөрийтэй тоглоомын сөрөг үр дагавраас сэргийлэх нь төрийн үүрэг, хариуцлага юм. No More Bet..." гэжээ.
Мөн тэрбээр VPN ашиглан тоглосон, тоглуулсан хэн алинд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн юм.









