МУИС-ийн Хуулийн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд маргааш МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Д.Янжинхорлоо нарт холбогдох хэргийг шүүн хэлэлцэхээр болжээ.

Д.Янжинхорлоо, Г.Ичинхорлоо, Г.Өлзийбаяр нарыг бичиг баримт хуурамчаар үйлдэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдын үл хөдлөх хөрөнгийг залилан мэхэлсэн гэх хэрэгт буруутгаад байсан.

Д.Янжинхорлоог Сүхбаатар дүүргийн VI хорооны нутагт байрлах үйлчилгээний зориулалттай зургаан давхар үл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авсан нь гэмт хэргийн шинжтэй хэмээн хуулийн байгууллага үзжээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1.1 дүгээр зүйл, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Эрүүгийн хуулийн 23.2.1 дүгээр зүйл, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн хэмээн прокурорын байгууллага яллагдагчаар татжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662141
1 эможи

Зочин
2025-03-12 22:33
МУИС газраа зарж орон сууц болгосон. Мафижсан булэг энэ сургуулийг дампууруулсан, гол нехдууд ордонд ороод томроод явчихсан! Гутамшигтай!
keyboard_arrow_up