4-р сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно

2025 оны 3 сарын 12

Arslan.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10-р сарын 7-ны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байгааг 20 хувиар нэмэгдүүлэн цагийн 4715 буюу сард 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн.

Уг тогтоолыг 2025 оны 4-р сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг авч үздэг байна.

  • Хүн амын амьжиргааны доод түвшин
  • Хөдөлмөрийн бүтээмж дундаж цалингийн зохистой харьцаа
  • Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ
  • Эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийн түвшин
  • Инфляц

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос байгуулсан ажлын хэсгийнхэн дээрх хүчин зүйлсийг харгалзан 20 хувиар нэмэх боломжтой гэж үзсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662134
1 эможи

Зочин
2025-03-12 09:22
ЦААД САНАА НЬ ТАТВАР ТОРГУУЛЬ НЭМЭХ НЭГ МУУ АРГА ШД ТҮҮНЭЭС УЛНЫ МАНИУСТАА ХАЙРТААДАА БИШ
keyboard_arrow_up