Охиноо төрсөн эцэг нь хүчирхийлсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна
Иргэн У нь өөрийн төрсөн эцэг болох автомашин худалдааны захын ченж М-д удаа дараа хүчирхийлүүлсэн гэх гомдлоор АН-ын Хүний эрхийн хороонд ханджээ.
Тэрбээр өргөдөлдөө “Миний бие төрсөн эцэг болох Ш.М-т 2023 оны долдугаар сараас хойш удаа дараа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл санааны гүн хямралд орж, удаа дараа амиа хорлох оролдлого хийсэн юм. Энэ үед би /2023.06 сард/ хоёр хүүгийнхээ ааваас салж, 6 настай, 7 сартай хоёр хүүгийн хамт өрх толгойлсон ээж болоод үлдсэн байсан юм. Энэ хэцүү үед Ш.М нь “Миний охин зүгээр дээ” гэж миний сэтгэл санааг дэмжих нэрийдлээр намайг оролдож, нэг удаа “Хоол идье” гээд буудал руу орж сэтгэл санаа хүнд үед “Пиво уучих” гэж уулгасан. Нэг сэрсэн чинь би нүцгэн, Ш.М-д хүчиндүүлсэн байдалтай сэрсэн. Энэ үеэс эхлээд миний бие амьдрах хүсэлгүй, сэтгэлийн гүн хямралд орж, энэ бүхнээ хэнд ч хэлж чадахгүй явсаар байсан." гэжээ.
Дээрх гомдол цагдаагийн байгууллагад 2024 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллага энэ асуудлаар хэрэг бүртгэл явуулж, шалгаж эхэлжээ.









