Ипотекийн даатгалын зохицуулалтыг шинэчилжээ

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

Санхүүгийн зохицуулалтын хорооноос “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч, даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаанд тавих шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”-д ипотекийн даатгалын зохицуулалттай холбоотой өөрчлөлт орууллаа.

Ингэснээр зээлдэгч нь барьцаа хөрөнгөө ердийн даатгалын компаниудад даатгуулах харин зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын хувьд зөвхөн урт хугацааны даатгагчийн санал болгож буй бүтээгдэхүүнд хамрагдах аж.

Даатгалын багц дүрэмд тусгасан ипотекийн даатгалтай холбоотой энэ шинэчилсэн зохицуулалт хэрэгжсэнээр даатгалын хамгаалалтын хэмжээ 5-6 дахин нэмэгдэж, даатгуулагчаас гадна түүний гэр бүл дээрх эрсдэлийн улмаас санхүүгийн хүндрэлд орох, орон байраа алдахаас хамгаалагдах боломжтой тухай СЗХ мэдээлэв.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт болон ипотекийн зээлтэй холбоотой журамд зээлдэгч нь амь нас, эрүүл мэнд, барьцаа хөрөнгийн даатгалд зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд заавал даатгуулах шаардлага тавьсан байдаг. Гэтэл тус зээлдэгч нь зөвхөн гэнэтийн ослын эрсдэлийг сонгон даатгуулах, үүний улмаас нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх голлох өвчний эрсдэлүүд даатгагдахгүй байх, мөн зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд даатгалын гэрээг сунгаагүйгээс даатгалын хамгаалалтгүй болох нөхцөл үүсэж зээлдэгч, эсхүл гэр бүлийн гишүүдэд их дүнтэй зээл төлөх санхүүгийн дарамт учрах зэрэг асуудал үүсдэг байсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662124
0 эможи

keyboard_arrow_up