“М-Си-Эс“ группийн З.Төрмандахын биеийн байдал муудсан тул түүнийг суллаж, хилээр гарахыг хориглолоо

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

MCS группийн нэр бүхий албан тушаалтыг хуулийн байгууллагаас баривчлан шалгаж эхэлсэн.

Уг хэрэгт холбогдсон нэр бүхий хүнийг өмгөөлөгчдийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргах шийдвэрийг өчигдөр дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн  шүүхээс гаргажээ.

Тэгвэл З.Төрмандахын биеийн байдал муудсан учир цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилжээ.

Тодруулбал, өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцжээ.

Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж гэсэн хоёр оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр Эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэсэн байна.

Сануулахад, З.Төрмандах нарын хүмүүсийг тагнаж чагнах төхөөрөмж болон сүлжээ унагагч хэрэгсэл ашигласан, камер тоноглолтой, цахим орчинд баг ажиллуулсан, хуулийн байгууллагынханд гэрээт төлөөлөлтэй байсан зэрэг мэдээллүүд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662115
1 эможи

Зочин
2025-03-11 14:00
Ийм биеэ муутай байж хэд насална гэж нүгэл үйлдээд яваад байдаг юм бол оо.
keyboard_arrow_up