Өсвөр насны хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлэхээр завдсан гэх хэргийг ШАЛГАЖ эхэлжээ

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

Энэ сарын 07-нд өсвөр насны хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарсан.

Энэ талаар цахим орчинд хохирогч хүүхдийн ээж "Гуравдугаар сарын 7-нд миний хүү таксигаар үйлчлүүлэх үед таксинд байсан хоёр эмэгтэй ёс бус үг хэллэг хэлж, биед нь хүрэхийг завдсан" гэж мэдэгдсэн байдаг.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх хэргийн хохирогчтой холбогдон, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст бүртгэлд оруулан, шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662114
1 эможи

keyboard_arrow_up