Ц.Нямбаяр: Зөвхөн өчигдрийн түймрийн улмаас 38 айлын гэр, 3,706 бог, 48 бод мал шатсан

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

ОБЕГ-аас зүүн аймгуудын түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тусламж хүргэхтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр "2025 оны 3 дугаар сарын 11-ний байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдад гарсан түймрийг цурманд оруулахаар ажиллаж байна. Бусдыг нь 10-ны өдрийн байдлаар бүрэн унтрааж аймаг орон нутгуудад хүлээлгэн өгсөн.

Нийт 170 мянган га талбай өртөж, 38 гэр, 4 чингэлэг, 4 машин, 2 мотоцикл, 48 хашаа саравч, 3706 бог, 48 бод мал, 3500 орчим боодол өвс шатжээ. Түймрийн хохирлыг тогтоох ажил үргэлжилж байгаа тул эцэслээгүй байна.

Мөн өчигдөр Дундговь аймгийн Өндөршил, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдад түймрийн дуудлага мэдээлэл ирсний дагуу түймрийг унтраасан. Зүүн аймгуудад гарсан түймрийн хохирлыг барагдуулах, иргэдэд тусламж үзүүлэхээр хоёр ажлын хэсэг гарч, газар дээр нь ажиллаж байна. Түймэрт өртсөн иргэдэд улсын нөөцөөс гэр олгоно" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662110
0 эможи

keyboard_arrow_up