С.ТАЙВАН : 1XBet-ийг ЗАЛИЛАХ гэмт хэрэг гэж үзэж байгаа

2025 оны 3 сарын 11

Arslan.mn

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "1XBet-ийг залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа" гэдгээ хэлэв.

Тэрбээр, "Хүний мөнгийг аваад хожих байсан ч хожихооргүй болгох нөхцөл байдлыг бий болгох, зохион байгуулалттайгаар залилах, мөн татвараас зайлсхийх зэрэг энэ мөрийтэй тоглоомын цаана санхүүгийн аюулгүй байдал байдаг. Энэ санхүүгийн аюулгүй байдалд доголдоод айл өрхийн амьдрал нь дэгэнцээд ирэхээрээ амиа хорлох ч юм уу ийм эмгэнэлтэй байдалд хүргэдэг.

1XBet болон цахим мөрийтэй тоглоомыг цахим орчинд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж байгаа асуудлыг таслан зогсоох зорилгоор хамтран ажиллаж байгаа.

Мөн хяналт шалгалтыг явуулж байна. Энэ төрлийн контентуудыг цахим орчноос устгуулах, аппликэйшн болон бусад домэйн хаягуудыг хязгаарлах ажлыг ХХЗХ-тай хамтарч хийж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662107
0 эможи

Иргэн
2025-03-12 19:53
Хохирлыг барагдуулах уу
keyboard_arrow_up