АТГ: Эрүүгийн 12 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв
2025 оны 3 сарын 10
Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны гуравдугаар сарын 3-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 63 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс гурван гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, дөрвөн гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Одоогоор 56 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 886 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, нэг хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 872 хэрэг шалгагдаж байна хэмээн Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









662096
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс