Өсвөр насны хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн ХЭРЭГ гарчээ

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Энэ сарын 07-нд өсвөр насны хүүд таксинд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэг гарчээ.

Цахим орчинд энэ талаар хүүгийн ээж иргэн М  ""Ш" гэдэг хүүхэн миний хүүг хүчирхийлсэн байна! Гуравдугаар сарын 07-ны орой 21:30 цагийн үед манай хүү сургуулийн бэлтгэлээ тараад такси барихад хоёр хүүхэн авсан байгаа юм. 51130322** "Ш" гэдэг данстай. Хоёулаа явж байгаад нэг нь хойшоо сууж миний хүүг тэвэрч, үнсэж "Чи зандан уу? Эгч нар нь чам шиг хүүхдэд дуртай. Дугаараа өгчих" гэж зөндөө шалсан байна. "Бууя" гэсэн чинь буулгахгүй албаар тойрч явсан гэнэ.

Эрэгтэй хүүхэд гэхээрээ ингэж болдог юмуу? Насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл мөн биз дээ. Миний хүү бүр шокны байдалтай айчихсан орж ирсэн. Арай заваан эрээ цээргүй хүчирхийлэгч нар хаа сайгүй болжээ. Иймэрхүү заваан үйлдэл гаргадаг хүмүүсийг "За сүртэй юм гэж өнгөрөөж баймааргүй байна! Дахиад нэг хүүхдийг ингэнэ биз дээ" хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
662095
1 эможи

keyboard_arrow_up