Н.Лхагвадорж: “UB Central Residense“ барилгын дээрээс унасан кран барилгатайгаа сайн бэхлэгдээгүй байсан. Азаар эрдэнэт хүмүүний амь үрэгдээгүй

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж нар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Н.Лхагвадорж  "Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо буюу циркийн ойр орчимд байрлалтай шинээр баригдаж буй барилгын кран салхинд хийсэж, Ub Central Residence гэх орон сууцны дээрээс унаж нэг айлын цонх хагалсан. Бид өнөөдөр өглөө Барилга, Хот Байгуулалт, Орон Сууцжуулалтын Яамны салбарын хяналтын газраас холбогдох мэдээллийг яаралтай авч ажиллаж байна. Үндсэндээ мэргэжлийн хяналтын уялдаа холбоо алдагдсанаас шалтгаалж холбогдох байгууллагууд нэг дор бус ар араасаа цуварч очсон. Цаг хугацаа алдсан.

Краныг барилгатай нь бараг бэхлээгүйгээс болж салхинд унасан. Азаар эрдэнэт хүмүүний амь үрэгдээгүй.  Краны хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг бид өгсөн" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662089
0 эможи

keyboard_arrow_up