Олон улсын их мастер Б.Мишээл Италид түрүүлжээ

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Италийн Верона хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон 100 буудалт даамын "Веронагийн цом" тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд Олон улсын их мастер Б.Мишээл түрүүлжээ. Тэрбээр дэлхийн аварга Виктория Мотричког ардаа орхин түрүүлсэн нь онцгой амжилт юм.

29 дэх удаагаа зохиогдсон тус тэмцээнд есөн орны 70 тамирчин өрсөлдсөн байна. Б.Мишээл нь 2016 онд Турк улсад болсон өсвөр үеийнхний ДАШТ-ээс блиц төрөлд хүрэл, 2018 онд Беларусь улсад болсон өсвөр, залуучуудын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662086
0 эможи

keyboard_arrow_up