Ж.Сүхбаатар: Энд байгаа 24 хүн дотроос хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хүн гараагүй

2025 оны 3 сарын 10

Arslan.mn

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2025.03.10/ долоо дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Шүүгдэгч Ж.Сүхбаатар " Гэм буруугүй гэдгээ нотлох зүйлээ тодорхой хэлнэ.

Би сайдаар гэнэт ажиллахаар болсон юм. 2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр намайг сайдаар томилох шийдвэрийг гаргасан. Энэ 30 жилийн түүхэнд сайд болох хүсэлт гаргаж байсан хүмүүс байсан байх. Миний тухайд гэнэтийн явдал болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намайг дуудаж уулзана гээд амжаагүй. Миний би зөвшөөрлөө өгч чадаагүй. Хэрвээ уулзсан бол би татгалзах байсан. Түгжрэлийн сайд гэж дэлхийд бараг ганц байгаа. Би төрийн удирдлагаар мэргэшсэн хүний хувьд ийм албан тушаал байхгүйг мэднэ. Надад албан тушаал, мөнгөний шунал байгаагүй. Энэ хүнд хүчир албан тушаалд тохоон томилогдсон юм.

Цаг хугацааны хувьд энэ албан тушаалаас татгалзах боломж үүсээгүй. Хүмүүсийн хажууд хариуцлагаас зугталтайн биш. Тэгээд би энэ ажлыг хүлээн авсан юм. Гэнэтийн юм болж, тавилангаа үүрсэн.

Гурав хоногийн дараа түгжрэлийн буруутан болсон. Нэгдүгээрт, 400 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг суртал ухуулгын хүчтэй тараасан. Хоёрдугаарт, 400 сая төгрөгөөр автобус авсан гэсэн. Гуравдугаарт, хуучин автобус хог дээрээс угсарсан. Дөрөвдүгээрт, үүний цаана компани гэж байхгүй гэсэн мессэж тараасан. Энд байгаа БНСУ-ын компанийн иргэд өөрсдөө ярих байх. Цаана нь жижигхэн хулхи компани байгаа гэсэн. Уг нь тийм биш. Тавдугаарт, бөөнөөр мөнгө хийх зорилготой байсан гэж байна. Ердөөсөө ч тийм биш.

400 тэрбум төгрөг ердөөсөө зарцуулагдаагүй. Үүний 272 нь 2023 онд зарцуулагдахаар байсан. Хохирлын хэмжээ 77 тэрбумаар яригдаж байгаа.

 

Би Монголын төрд 20-иод жил ажиллахдаа төрийг бэхжүүлэх, олон хуулийн байгууллагуудтай өөрийн биеэр танилцаж байна. Тендерийн үйл ажиллагаа хэрхэн явдгийг харж байна. Би шүүгдэгч гэдэг утгаараа биш надад итгэж найдаж, төрд сонгосон хүмүүсийн дэмжлэгээр явж ирлээ.

Миний хувьд үйл, тавилангаараа энд хутгалдах болж. Би өөрөө хуулийн хүн. Олон мянган шавьтай хүн. Намайг юу хэлэх бол гээд хүлээж байгаа. Тэд маань "Та яах гэж сайд болж, энэ автобусны хэрэгтэй хутгалдчихав" гэдэг зүй ёсны асуудал гарч ирнэ.

Шүүхийн шийдвэр ч гэсэн энэ асуудалд холбогдож байгаа тухайн этгээдийн санаа сэдэл, зорилго, хувийн байдал, шалтгааныг харгалздаг учраас зарим нэг зүйлийг ярих ёстой болж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662084
1 эможи

Зочин
2025-03-11 08:47
ajlaa dutuu hiij dee huuliinhan
Зочин
2025-03-10 10:55
Юу гээд л гол юмаа ярихгүй гөлөг төөрүүлж байгаа юм шиг худлаа шударга дүр эсгээд байгаа юм бэ дээ
keyboard_arrow_up